УХШИГГ

УЛС ХООРОНДЫН ШУУДАН ИЛГЭЭМЖИЙН ГААЛИЙН ГАЗАР АВЛИГЫН ЭСРЭГ НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, АЖ АХУЙН НЭГЖИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙН МЭДЭЭЛЭЛ    СОЛИЛЦЛОО

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулан гаалийн байгууллага 5 зорилтын хүрээнд 16 арга хэмжээг төлөвлөн “Гаалийн байгууллагын 2023 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэхүү төлөвлөгөөний дагуу “Авлигын эсрэг нөлөөллийн арга хэмжээ”-г өнөөдөр (2023.10.25) Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар зохион байгуулж тус гаалийн…

Read More

VR (VIRTUAL REALITY) ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН СУРГАЛТЫН ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Монголын гаалийн байгууллагаас улсын хилээр хууль бус эд зүйл нэвтрүүлэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр гаалийн албан хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх зорилгоор VR (виртуал риалити) технологид суурилсан сургалтын танхимыг шинээр хийж нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү виртуал орчинг бүрдүүлсэн сургалтын танхим нь улсын хэмжээнд хууль сахиулах байгууллагуудаас анх удаагаа жишиг танхим болж байгаагаараа онцлог гэдгийг…

Read More

МЭДЭЭЛЭЛ

Дэлхийн гаалийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Кунио Микурия 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр  Япон Улсын Токио хотноо тус байгууллагын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж Японы Бодлого судлалын үндэсний хүрээлэнд төрийн санхүүгийн чиглэлээр болон Аояма Их Сургууль (AGU)-д стратегийн удирдлага, оюуны өмчийн эрхийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа гишүүн орнуудын гаалийн албаны 21…

Read More

УРГАМАЛ, УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ИМПОРТЛОХ, ЭКСПОРТЛОХОД ЯМАР ШААРДЛАГА ТАВИГДДАГ ВЭ?

“Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль”, “Таримал ургамлын үр, сортын” тухай хуулийн шаардлагыг хангасан байна. (ЗГ-ын 2003 оны 173 дугаар тогтоол) БҮРДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТЫН ЖАГСААЛТ ИМПОРТ 1. Гаалийн ерөнхий газарт хандсан хүсэлт 2. Улсын бүртгэлийн гэрчилгээний, иргэний үнэмлэхийн /хуулбар/ 3. Худалдах, худалдан авах…

Read More

П.СҮХБААТАР: ИРГЭН ХУУЛИЙН ЭТГЭЭД, БАРААГАА ГААЛЬД МЭДҮҮЛЭХЭЭСЭЭ ӨМНӨ БАРААГАА ҮЗЭХ, ХЭМЖИХ, ДЭЭЖ СОРЬЦ АВАХ, МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭЖ, БИЧИГ БАРИМТТАЙГАА ТАНИЛЦАХ ЭРХТЭЙ

Гаалийн мэдүүлэгч, түүний хууль ёсны эрх, үүргийн далаар Гаалийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн Гаалийн улсын байцаагч П.Сүхбаатараас тодрууллаа. Мэдүүлэгч гэж хэнийг хэлэх вэ? Мэдүүлэгч гаальд хэдэн янзаар мэдүүлж болох вэ? Гаалийн мэдүүлэгч гэж “Гаалийн тухай хууль”-д зааснаар бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг хэлнэ. Гаалийн мэдүүлэгч гаалийн байгууллагад мэдүүлэх хэд хэдэн төрлүүд…

Read More

ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА, ДЭЛХИЙН ШУУДАН ХОЛБООНЫ ХАМТАРСАН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дэлхийн гаалийн байгууллага, Дэлхийн шуудан холбооны хамтарсан олон улсын хурал “Гааль, шуудангийн хамтын ажиллагааны хүрээнд хил дамнасан цахим худалдааг хөгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээл, боломж” сэдвээр 2023 оны 6 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд Япон Улсын Токио хотод зохион байгуулагдаж дэлхийн 100 гаруй орны гааль, шуудан, эрдэм шинжилгээний болон түнш байгууллагын 600 гаруй өндөр түвшний албан тушаалтан,…

Read More

Мансууруулах бодисын донтолт

Яагаад мансууруулах бодисын донтолтоос ангижрах хэцүү вэ? Шалтгаан нь… “ДАСАЛ” юм. НҮБ-аас гаргадаг “Дэлхийн Мансууруулах Бодисын Тайлан 2021″-ийн мэдээгээр жилд дунджаар хагас сая хүн мансууруулах бодисоос болж нас барж байгаа бөгөөд тэдгээрт донтогчдын дийлэнх нь ноцтой хүнд өвчтэй тэр дундаа ХДХВ, элэгний С вирусын халдвартай амьдарч байна. Мөн ойрын жилүүдэд ихээр тархаад байгаа шинэ төрлийн…

Read More

“ЦАХИМ БҮРДҮҮЛЭЛТИЙН НЭГДСЭН ТӨВ”-Д 6-Р САРЫН 1-НЫ ӨДРӨӨС ГААЛИЙН 9 ГАЗРЫГ НЭГТГЭНЭ

Цахим засаглал үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ГЕГ-аас хүнд сурталгүй, чирэгдэлгүй, нээлттэй, ил тод төрийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор “Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг Улаанбаатар хот дахь гаалийн газраас туршилтаар эхлүүлсэн бол 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дараах газруудад нэвтрүүлж байна.

Read More