ЭМ БИО БЭЛДМЭЛИЙН БОЛОН ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН ХЯНАЛТ ХАРИУЦСАН ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Гаалийн газар, хороодын эм био бэлдмэлийн болон химийн хорт болон аюултай бодисын хяналт хариуцсан 33 гаруй гаалийн улсын байцаагчдад бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх үеийн хяналт шалгалтад гарч буй алдаа, дутагдлыг залруулах, цаашид анхаарах асуудлын талаар нэгдсэн ойлголт өгөх, хувь хүний харилцааны болон мэдээллийн технологийг ашиглах чадварыг сайжруулах, зөрчилтэй тэмцэх чиглэлээр гаалийн улсын байцаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалтыг Гаалийн ерөнхий газарт 2024 оны 09 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгууллаа.Тус сургалтад МУБИС-ын Боловсрол судлалын сургууль болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын албан хаагчид оролцлоо.
“Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хууль (шинэчилсэн найруулга) 2024 оны 10 дугаар сарын 01-ээс эхлэн хэрэгжихтэй холбоотой хуулийн онцлог зохицуулалт, анхаарах асуудлын талаар ГЕГ-ын хуулийн хэлтэс болон ЭЭХХЗГ-аас мэдээлэл өгч, гаалийн улсын байцаагчдын чадавхыг дээшлүүлсэн үр дүнтэй сургалт боллоо.

Эх сурвалж: ГЕГ-н Хорио Цээрийн Хэлтэс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *