УРГАМАЛ, УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ИМПОРТЛОХ, ЭКСПОРТЛОХОД ЯМАР ШААРДЛАГА ТАВИГДДАГ ВЭ?

“Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль”, “Таримал ургамлын үр, сортын” тухай хуулийн шаардлагыг хангасан байна. (ЗГ-ын 2003 оны 173 дугаар тогтоол) БҮРДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТЫН ЖАГСААЛТ

ИМПОРТ

1. Гаалийн ерөнхий газарт хандсан хүсэлт

2. Улсын бүртгэлийн гэрчилгээний, иргэний үнэмлэхийн /хуулбар/

3. Худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ болон түүнтэй адилтгах баримт бичиг

4. Стратегийн хүнс экспортлох, импортлох тусгай зөвшөөрлийн хуулбар /хүнсний улаан буудай, гурил, тарианы үр/

5. Шаардлагатай тохиолдолд хууль, журмын дагуу импортын өмнөх эрсдэлийн хянан магадалгаа хийлгэсэн дүгнэлт

6. Сортын тодорхойлолт, үрийн чанарыг тодорхойлсон дагалдах баримт бичиг хавсаргах

7. БОАЖЯ-ны Байгалийн ургамал, ойн дагалт баялаг, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаадаас оруулах зөвшөөрөл /таримал жимсний суулгацад хамаарахгүй/.

ЭКСПОРТ

1. Гаалийн ерөнхий газарт хандсан хүсэлт

2. Улсын бүртгэлийн гэрчилгээний, иргэний хувьд иргэний үнэмлэхийн /хуулбар/

3. Худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ болон түүнтэй адилтгах баримт бичиг

4. Ургамлын хорио цээрийн шинжилгээний дүн эх хувь

5. Байгалийн ургамал тэдгээрийн гаралтай эд зүйлийг гадаадад гаргах зөвшөөрөл

6. Гарал үүслийн гэрчилгээ

7. Стратегийн хүнс экспортлох бол ХХААХҮЯ-аас гаргасан экспортлох тоо, хэмжээг заасан квот /улаан буудай, гурилд хамаарна/

8. ОХУ болон БНХАУ-д ургамал, түүхий эд, экспортлох бол тухайн улсад бүртгэгдсэн бүртгэлийн лицензийн хуулбар /лиценз/

9. Сав баглаа боодлын мэдээлэл /тоо хэмжээ/.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *