УЛС ХООРОНДЫН ШУУДАН ИЛГЭЭМЖИЙН ГААЛИЙН ГАЗАР АВЛИГЫН ЭСРЭГ НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, АЖ АХУЙН НЭГЖИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙН МЭДЭЭЛЭЛ    СОЛИЛЦЛОО

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулан гаалийн байгууллага 5 зорилтын хүрээнд 16 арга хэмжээг төлөвлөн “Гаалийн байгууллагын 2023 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэхүү төлөвлөгөөний дагуу “Авлигын эсрэг нөлөөллийн арга хэмжээ”-г өнөөдөр (2023.10.25) Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар зохион байгуулж тус гаалийн газраар үйлчлүүлэгч 32 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл солилцлоо. Уулзалт, хэлэлцүүлэг Авлигын эсрэг хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг сурталчлах, авлигаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг тодорхойлох, хүнд суртлыг бууруулах гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулагдлаа.

Гаалийн байгууллагын зүгээс нийт ажилтан, албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд авлигын эрсдэлийг бууруулах, нүүр тулсан харилцааг багасгах, төрийн үйлчилгээг цахимжуулах, ил тод, нээлттэй,  шуурхай болгох зорилгоор гаалийн харилцаанд оролцогч аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлдэг 33, иргэнд үзүүлдэг 14  үйлчилгээг  www.gaali.mn  системээр олгож байгаа билээ.

Түүнчлэн Засгийн газрын Иргэд, олон ниттэй харилцах төв /11-11/, Авлигатай тэмцэх газрын 110 тусгай дугаараас гадна гаалийн байгууллага нь 1800-1281 тусгай дугаарт иргэн, аж ахуйн нэгж, иргэдээс гаалийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч тухай бүрт нь шийдвэрлэн ажиллаж байгаа талаар товч мэдээлэл өгсөн бөгөөд уулзалтад оролцогч аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл биологийн идэвхт, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн импортоор оруулж ирэхэд тулгарч байгаа хууль тогтоомжийн зөрүүтэй байгаа хүндрэл, хориглосон, хязгаарласан бараа, гаалийн хяналт шалгалт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаа, илгээмж, барааг итгэмжлэгдсэн тээвэрлэгч байгууллагаар дамжуулан хугацаа алдахгүйгээр шуурхай илгээх, ажлын цагийн хуваарийг өөрчлөн уян хатан болгох боломж, улс хоорондын шуудан илгээмжид ашиглагдаж байгаа программ хангамжийн сайжруулалт, үйлчилгээтэй холбоотой болон Авлигын эсрэг хууль болон Эрүүгийн хуульд сүүлд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар тодруулга авч харилцан санал солилцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *