“ГААЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Шинэ үеийн гаалийн байгууллага үүсэн байгуулагдсаны 111 жилийн ойн баярыг тохиолдуулан Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Сургалтын төвөөс “Гаалийн хөгжлийн чиг хандлага” эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгуулан тус хуралд өөрсдийн бүтээлээ ирүүлсэн оролцогчдоос гаалийн албан хаагч, гаалийн албаны чиглэлээр суралцаж байгаа оюутан болон эрдэмтэн судлаач, багш гэсэн хоёр ангиллаар шалгаруулж, эхний гурван байрт орсон бүтээлийг эрдэм шинжилгээний хурлаар танилцууллаа.

Эрдэмтэн судлаач, багш ангилалд дараах судлаачид шалгарсан байна:

Нэгдүгээр байр: МУИС – ийн Бизнесийн сургуулийн Маркетинг, худалдааны тэнхимийн профессор Н.Отгонсайхан “Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд гаалийн тарифын хэлэлцээ хийхэд анхаарах зарим асуудал” ;

Хоёрдугаар байр: МУИС-ийн Бизнесийн сургуулийн Маркетинг, худалдааны тэнхимийн эрхлэгч, судлаач, доктор, дэд профессор Ө.Номинцэцэг “БНСУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүрээнд барааны гарал үүслийн дүрмийн талаар хэлэлцээ хийхэд анхаарах зарим асуудал”;

Гуравдугаар байр: Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш С.Бямба-Эрдэнэ “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлын зарим тулгамдсан асуудал”.

Гаалийн албан хаагч, оюутан ангилалд дараах гаалийн улсын байцаагч нар шалгарсан байна.

Нэгдүгээр байр: Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Г.Энхжаргал “Дүн шинжилгээний /POWER BI/ программ ашиглан барааг буруу ангилах замаар тарифын болон тарифын бус хязгаарлалтаас зайлсхийсэн магадлалыг тодорхойлох нь” сэдвээр;

Хоёрдугаар байр: Гаалийн ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн гаалийн улсын байцаагч Ж.Жаргал-Эрдэнэ “Монгол Улсын хилийн боомтын эрчимтэй үйл ажиллагаагаар худалдааг хөнгөвчлөхөд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээ” сэдвээр;

Гуравдугаар байр: Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Сургалтын төвийн багш, гаалийн улсын байцаагч Г.Баярмаа “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг бууруулах гаалийн байгууллагын соёлыг судлах нь”.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *