МОД, МОДОН МАТЕРИАЛЫГ ИМПОРТЛОХ, ЭКСПОРТЛОХОД ЯМАР ШААРДЛАГА ТАВИГДДАГ ВЭ?

“Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль”-д заасан шаардлагыг хангасан байна.

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТЫН ЖАГСААЛТ

ИМПОРТ

1. Гаалийн ерөнхий газарт хандсан хүсэлт

Үүнд: Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн экспортлох барааны нэр төрөл, тоо хэмжээ, нэвтрүүлэх хилийн боомт, тээврийн хэрэгслийн төрөл, замын чиглэл, сав, баглаа боодол, боловсруулсан байдал, хаяг шошгыг тодорхой бичсэн байх;

2. Улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэх /хуулбар/;

3. Худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ болон түүнтэй адилтгах баримт бичиг /орос, англи хэлээр бичигдсэнээс бусад тохиолдолд монгол хэл дээр баталгаат орчуулгаар орчуулсан байх/;

4. Шаардлагатай тохиолдолд хууль, журмын дагуу импортын өмнөх эрсдлийн хянан магадлагаа хийлгэсэн дүгнэлт;

5. Ургамлын хортон, шавьж устгах ариутгал хийлгэсэн баримт бичиг.

ЭКСПОРТ

1. Гаалийн ерөнхий газарт хандсан хүсэлт

Үүнд: Ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн экспортлох бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, нэвтрүүлэх хилийн боомт, тээврийн хэрэгслийн төрөл, замын чиглэл, сав, баглаа боодол, боловсруулсан байдал, хаяг шошгыг тодорхой бичсэн байх;

2. Улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэх /хуулбар/;

3. Худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ болон түүнтэй адилтгах баримт бичиг /орос, англи хэлээр бичигдсэнээс бусад тохиолдолд монгол хэлээр баталгаат орчуулгаар орчуулсан байх/;

4. Ургамлын хортон шавьж устгах ариутгал хийсэн акт;

5. Байгалийн ургамал тэдгээрийн гаралтай эд зүйлийг гадаадад гаргах зөвшөөрөл;

6. Гарал үүслийн гэрчилгээ;

7. Сав баглаа боодлын мэдээлэл /тоо хэмжээ/.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *