Мансууруулах бодисын донтолт

Яагаад мансууруулах бодисын донтолтоос ангижрах хэцүү вэ?

Шалтгаан нь… “ДАСАЛ” юм.

НҮБ-аас гаргадаг “Дэлхийн Мансууруулах Бодисын Тайлан 2021″-ийн мэдээгээр жилд дунджаар хагас сая хүн мансууруулах бодисоос болж нас барж байгаа бөгөөд тэдгээрт донтогчдын дийлэнх нь ноцтой хүнд өвчтэй тэр дундаа ХДХВ, элэгний С вирусын халдвартай амьдарч байна. Мөн ойрын жилүүдэд ихээр тархаад байгаа шинэ төрлийн сэтгэцэт нөлөөт бодис”-ын асуудал олон улсын анхаарлын төвд байна. эдгээр шинэ бодисуудын эсрэг өндөр хөгжилтэй улс орнуудын авах арга хэмжээ чангарч тархалт буурч байгаа хэдий ч, эсрэгээрээ ядуу буурай болон хөгжиж буй орнуудад холбогдох хууль дүрэм ба тэдгээрийн хэрэгжилт сул байдагтай холбоотойгоор ирэх жилүүдэд “шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис”-ын хэрэглээ ихсэх тооцоотой байна.

            Мансууруулах бодисыг хэрэглэсэн үед тархины “шагналын тогтолцоо” (reward system) идэвхжсэнээр допамины* ялгарал ихсэж таашаалын мэдрэмж төрдөг. (зураг 1)

Хэрэглэгч нь таашаалыг дахин мэдрэхийн тулд мансууруулах бодисын давтамжит хэрэглээнд ордог. Гэвч, хэсэгхэн хугацаа өнгөрөхөд урдын адил тунгаар таашаалын мэдрэмж авахаа больдог. Үүнийг мансууруулах бодисын “ДАСАЛ” хэмээн нэрэлдэг. Тэр тусмаа героин (тайвшруулах төрлийн нэгэн бодис) болон сэргээшийн төрлийн бодисуудын (хүснэгт 1) дасал үүсэх хугацаа нь богино учир хэрэглээний тун нь хурдацтай ихэсдэг. (зураг 2)

Зураг 1

Хэрэв мансууруулах бодисын хэрэглээ тасалдвал тухайн бодисыг маш ихээр хүсэж шаардана. Энэхүү байдал нь өөр зүйлд анхаарал хандуулах боломжгүй, зөвхөн тухайн бодисыг эрж хайх үйлдэл рүү хөтөлдөг. Үр дүнд нь мансууруулах бодисын давтамжит хэрэглээ рүү буцаж орно. Үүнийг сэтгэл зүйн донтолт гэнэ.

Мөн, мансууруулах бодисын хэрэглээ тасалдсан үед “үгүйлэх хам шинж” (withdrawal syndrome) биед илэрдэг. Жишээ нь героины хэрэглээний үед дотор муухайрах, бөөлжих, үе мөчний хүчтэй өвдөлт гэх мэт “үгүйлэх хам шинжүүд” илэрдэг. Эдгээр шинж тэмдэгүүдийг арилгахын тулд тухайн бодисыг эрж хайх үйлдэл рүү мөн адил орж, давтамжит хэрэглээний цикл үргэлжилнэ. Үүнийг бие махбодын донтолт[СБ1]  гэнэ.                                  

Зураг 2

“Дасал”, “сэтгэл зүйн донтолт” , “бие махбодын донтолт” гурваас улбаалж тухайн бодисын хэрэглэх тун улам бүр ихэссэнээр илүү хүчтэй донтолтын цикл руу ордог.

*Допамин бол мэдрэлийн эсүүд хооронд мэдээлэл дамжуулдаг  нейротрансмиттеруудын нэг бөгөөд дааварын үүргийг хамт гүйцэтгэдэг. Олон нийтэд “аз жаргалын даавар” хэмээн танигдсан допамин нь ус уух, хоол идэхээс эхлүүлээд магтуулах, урам зориг авах мөн мөрийтэй тоглоомонд хожих гэх мэт үеүүдэд ихээр ялгарч таашаал төрүүлдэг.

Хүснэгт 1: мансууруулах бодисын ангилал (биед үзүүлэх нөлөөгөөр)

Сэргээгч 🔺Тайвшруулагч 🔻Хий харуулагч 💫
кокаин ecstasy (MDMA) crystal methamphetamine (мөс)   кафеин никотин сэргээш бодисуудопиум морфин хероин каннабис (мариухан/өвс) алкохол нойрсуулах эмийн бодисуудecstasy (MDMA) LSD  magic mushroom (psilocybin mushroom) mescaline

 Өргөн тархсан мансууруулах бодисууд[СБ2] 

НҮБ-ийн Мансууруулах Бодис, Гэмт Хэрэгтэй Тэмцэх Газар (UNODC)-ын мэдээллээс


Сэргээгч (тархины үйл ажиллагааг идэвхижүүлэгч бодис)

Мөс (crystal methamphetamine)

Онцлог

Лабораторид гаргаж авсан байгалийн бус синтетик бодис. Өндөр тунгаар давтамжтайгаар хэрэглэсэн үед “ice psychosis” гэх эмгэг илэрдэг. Энэ нь хий юм харах, дэмийрэх, догшин зан авир гаргах гэх мэт шинж тэмдэг үзүүлнэ.

Кокаин

Онцлог

Кока ургамлаас гаргаж авсан донтолт үүсгэх өндөр чадвар бүхий мансууруулах бодис.

 

 

Тайвшруулагч (тархины үйл ажиллагааг сааруулагч бодис)

Героин, опиум, морфин

Онцлог

Опиоид төрлийн өвчин намдаах бодисууд. Мансууруулах бодисын хамгийн аюултайд тооцогддог. Хагалгааны дараа болон хавдрын үед өвчин намдаах зорилгоор хэрэглэдэг ба донтолт үүсвэл дийлэнх тохиолдолд үхэлд хүргэнэ.

Каннабис (марихуан)

Онцлог

Каннабис буюу олсны ургамал нь мансууруулах бодиснуудаас хамгийн түгээмэл байдаг бодис юм. Энэхүү ургамлын хатааж бэлтгэсэн  хэлбэрийг марихуан хэмээн нэрлэдэг.

Хий юм харуулагч

LSD, magic mushroom

Онцлог

LSD нь амуу буудайнд халдварлаж өвчин үүсгэдэг нэгэн  төрлийн мөөгөнцөрөөс гаргаж авсан синтетик бодис юм. Хэрэглэсэн үед хий юм харах, зан байдал болон санаа бодолд өөрчлөлт орох гэх мэт шинж тэмдэгүүд илэрнэ.

Мөн, LSD нэрэн доор NBOMe гэх бодисууд ихээр зарагддаг ба эдгээр бодисуудын хяналт дутмаг, үхэлд хүргэсэн тохиолдолууд ихээр бүртгэгддэг.

                    

     Бэлтгэсэн: Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар


 [СБ1]Хүний биед үзүүлэх клиник хор хөнөөлийг нэмж бичих шаардлагатай. Нэмэхдээ судалгаатай, тоо баримттай мэдээлэл нэмж оруулахгүй бол хар тамхины танилцуулга (сурталчилгаа) шиг сэтгэгдэл төрүүлж болзошгүй байна.

 [СБ2]Мөн адил хар тамхи, мансууруулах бодис бүрийн танилцуулга. Тус бүр ямар хор хөнөөлтэй, хүний биед ямар нөлөө, өөрчлөлтүүдийг эрүүл мэндийн хувьд үзүүлдэг талаар судалгаатай, тоо баримттай, жишээтэй мэдээлэл, зураг оруулж танилцуулга биш сэрэмжлүүлэг байдалтай болгож мэдээлэл нэмэх засварт буцаав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *