ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЭЛ

2024 оны 1 дүгээр сарын эхний долоо хоногт Бельги Улсын Брюссель хот дахь Дэлхийн гаалийн байгууллагын төв байранд тус байгууллагын шинэ Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг ноён Ян Сандерс албан ёсоор хүлээж авсан бөгөөд үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаа өмнөх Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Кунио Микурия түүнд ажлын амжилт хүсэж, тус байгууллагын залгамж чанар, үйл ажиллагааны тасралтгүй хөгжил, цаашдын хэтийн төлөвийн шинэ цаг үе эхэлж байгааг онцлон тэмдэглэлээ.

2023 оны 6 дугаар сард хуралдсан Дэлхийн гаалийн байгууллагын жил тутмын Зөвлөлийн чуулганаар тус байгууллагын гишүүн орнуудын гаалийн байгууллагыг төлөөлсөн гишүүдийн олонхийн саналаар ноён Сондерсыг энэхүү нэр хүнд, хариуцлага бүхий албан тушаалд сонгосон билээ. Түүнийг АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын албанаас нэр дэвшүүлсэн бөгөөд түүний ажлын туршлага нь дэлхий нийтийн гаалийн байгууллагын үйл ажиллагааны ирээдүйн талаарх хэтийн төлөвийн илэрхийлэл төдийгүй олон улсын худалдаа, байнгын хувьсан өөрчлөгдөж байгаа орчин цагт Дэлхийн гаалийн байгууллагыг удирдан чиглүүлэх ур чадварт нь итгэл  илэрхийлэл байх болно гэжээ.

Ноён Сондерс таван жилийн бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлэхдээ тодорхой зорилго болон ирээдүйг харсан мөрийн хөтөлбөрөө нэн тэргүүнд боловсруулан хэрэгжүүлэх зорилт тавьжээ. Өөрийнх нь хэлснээр: “Дэлхийн гаалийн байгууллагын баялаг түүхтэй өнгөрсөн үеийг хүндэтгэхийн зэрэгцээ орчин үеийн сорилтод дасан зохицох, шинэлэг зүйл хийх шаардлагатай үүсэж байна. Би төр, хувийн хэвшлийн бат бэх, тогтвортой түншлэлийг бий болгож, технологийг ашиглах, Дэлхийн гаалийн байгууллагын үр дүнтэй хамтын ажиллагаанд хүртээмжтэй байдлыг дэмжих, ил тод, нээлттэй байдлыг сайн засаглалын үндсэн зарчим болгон удирдахыг зорьж байна.” гэж дурджээ.

Дэлхийн гаалийн байгууллагын гишүүд болон Нарийн бичгийн дарга нарын газрын ажилтнууд ноён Сондерсыг халуун дотноор угтан авч, түүний удирдлагад тус байгууллагын түүхэн дэх шинэ үе шатыг хамтдаа хэрэгжүүлэхэд итгэл төгс байгаагаа илэрхийлжээ. Тус байгууллагад түүний ажиллах хугацаа нь гаалийн салбарт томоохон ахиц дэвшил гаргах боломжийг олгож буй чухал цаг үед эхэлж байгааг мөн онцолжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *