“ГААЛИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ГЭРЧИЛГЭЭ” ОЛГОЛОО

Монгол Улсын гаалийн байгууллага Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн гэрчилгээг анх удаагаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ -т олголоо.

Гаалийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж (ГИААН)-ийн хөтөлбөр нь худалдааны аюулгүй байдлыг хангах, гадаад худалдаанд оролцогчдын хууль сахилтыг дэмжих, гааль-бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой бөгөөд олон улсын худалдааны бараа нийлүүлэх сүлжээний аюулгүй байдлын 4 бүлэг шалгуурыг хангасан байхыг шаарддаг байна.

Энэ утгаараа Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийг байгуулсан оронд бараанд хийх шалгалтаас чөлөөлөх, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр маш олон хөнгөлөлтийг эдлэх боломжтой ажээ.

ГИААН-ийн хөтөлбөр нь зөвхөн үндэсний хэмжээний хөтөлбөр биш бөгөөд Монголын гаалийн байгууллага 2019 онд БНХАУ болон БНСУ-ын гаалийн байгууллагатай ГИААН-ийн Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр байгуулсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь ГИААН болсноор олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, БНХАУ, БНСУ болон бусад улс орны гаалийн байгууллагын худалдааны хөнгөлөлтийг эдлэх юм.

Өнөөдөр дэлхийн нийт гадаад худалдааны 80 орчим хувь нь Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжүүдийн хооронд хийгдэж байгаа гэсэн статистик мэдээллийг Дэлхийн гаалийн байгууллагаас гаргажээ. Монгол Улс Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн орны хувьд энэ тойргийн гадна үлдэх ёсгүй билээ.

ГААЛИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖ ХӨТӨЛБӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *