ГААЛИЙН ЗУУЧЛАГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫГ ШИНЭЧИЛНЭ

Гаалийн зуучлагчийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, олон улсын жишигт нийцүүлэх, мөн гаалийн зуучлагч, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнд тавих хяналтын тогтолцоо, хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор “Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаанд хяналт тавих журам”-ыг шинэчлэн боловсруулж, тус журмын төслийг гадаад худалдаанд оролцогчид, гаалийн зуучлагч нарт танилцуулан, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. (2024.05.08)
Хэлэлцүүлэгт Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар дахь гаалийн газар, Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, Бүрдүүлэлтийн цахим төв болон Монголын гаалийн мэргэшсэн зуучлагчийн холбоо, гаалийн зуучлагч аж ахуйн нэгж, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнүүдийн төлөөлөл нийт 45 гаруй хүн оролцож, харилцан саналаа солилцож, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *