Гаалийн ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит цахим хурлаар Улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар газар, хороодод чиглэл өгсөн.
Тус чиглэлийн дагуу нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал тэр дундаа агаар дуслын замаар халдварлаж буй Монгол улсад зөөвөрлөгдөн ирсэн улаан бурхан өвчний батлагдсан тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой “УЛААНБУРХАНЫ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ” сэдэвт танхимын болон цахим сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг Эрүүл мэндийн яамны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн орчны эрүүл мэнд, нөлөөллийн албаны дарга, нийгмийн эрүүл мэндийн магистр, докторант Л.Нямсүрэн, “Улаанбурхан өвчнөөс сэргийлэх эрүүл ахуйн дадал” сэдвээр, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албаны эрдэм шинжилгээний ажилтан, анагаах ухааны магистр Д.Оюундэлгэр “Хоол хүнсээр дархлаагаа дэмжиж улаан бурханаас сэргийлье” сэдвийн хүрээнд 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 15:00-16:00 цагийн хооронд амжилттай зохион байгуулж, цаг үеийн мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэж, ажилчид албан хаагчдыг халдвараас сэргийлж ажиллах чиглэлд мэргэжлийн түвшинд .
Сургалтад танхимаар Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн гаалийн газрын Захиргааны алба, Зөрчилтэй тэмцэх алба, Санхүү аж, ахуйн алба, Эрсдэлийн удирдлагын албаны болон Монгол шуудан ГХБ-ийн албан хаагчид, цахимаар “Ди Эйч Эл”, “Инфинити шуудан”, “Монгол шуудан-нисэх”, “Монгол шуудан-Шинэ нисэх” гаалийн хяналтын бүсийн гаалийн улсын ахлах байцаагчид болон гаалийн улсын байцаагчид, гаалийн мэдүүлэгч нар оролцлоо.