ИЛГЭЭМЖИД ХИЙХ ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ

ШУУДАН ИЛГЭЭМЖ:
“Улс хоорондын шуудангийн илгээмж” гэдэгт Шуудангийн тухай хуульд тодорхойлсон захидал, боодол, илгээлтийн хэлбэртэй биет зүйлийг ойлгоно. Олон улсын шуудан илгээмжид гаалийн бүрдүүлэлт хийх хэлбэр, дарааллыг олон улсын эрх зүйн хэм хэмжээ болон үндэсний хууль тогтоомжийн үндсэн дээр тогтоосон байдаг.

Улс хоорондын шуудан илгээмжээр захидал, боодол, илгээлтийн хэлбэртэй биет зүйлийг илгээнэ.

Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийх бараа:
• Хувь хүний нэр дээр хилийн чанадаас илгээсэн 1.0 сая төгрөгөөс илүү үнэ бүхий бараа;
• Аж ахуйн нэгж, байгууллагад хилийн чанадаас илгээсэн 100,0 мянган төгрөгөөс илүү үнэ бүхий бараа;
• Шинжлэх ухаан, техникийн ололт, газар нутгийн загвар дүрс, зураг зүйн болон бусад материал, судалгаа, шинжилгээ, геологи, байгаль, амьтан судлал, палеонтологийн олдворын болон бусад бүх төрлийн дээж, сорьц зэрэг онцлог бараа;
• Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх бараа;
• Экспортын татвартай бараа;
• Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах, хилийн чанадад бүрмөсөн гаргахаас бусад горимоор гаалийн хилээр нэвтрүүлэх бараа;
Илгэээмжид гаалийн байгууллага түргэвчилсан бүрдүүлэлт хийнэ. Хилийн чанадад илгээх илгээмжид гаалийн бүрдүүлэлтийн хураамж ногдуулахгүй.

“зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас” (Маягт №2)-аар гаалийн бүрдүүлэлт хийх бараанд: Аж ахуйн нэгж, байгууллагад хилийн чанадаас илгээсэн 100,0 мянган төгрөгөөс илүүгүй үнэ бүхий загварын бараа, танилцуулга, сурталчилгааны зориулалттай буюу мэдээллийн шинж чанартай ном, сэтгүүл, хуурцаг, бусад зүйлс болон хувь хүний нэр дээр хилийн чанадаас илгээсэн 1,0 сая төгрөгөөс илүүгүй үнэ бүхий бараа орно.

Илгээмжийг илгээгчид нь буцаах
• Гаалийн байгууллага гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй;
• Илгээгч буюу хүлээн авагч нь гаалийн байгууллагаас ногдуулсан татвар, хураамжийг төлөхөөс татгалзсан;
• Хүлээн авагчийн хаяг тодорхойгүй.

Илгээмжийг олгох
• Гаалийн байгууллага зөвшөөрсөн тохиолдолд илгээмжийг хүлээн авагчид нь хаягаар гардуулах үйл ажиллагааг шуудангийн ажилтан зохион байгуулна.

Маягт 2-р гаалийн бүрдүүлэлт хийхэд дараах бичиг баримтууд шаардлагатай. Үүнд:

  • Манифест
  • CN22, CP72 хуудас
  • Иргэний үнэмлэх
  • Гадаад төлбөрийн баримт зэрэг баримт бичгүүдийг бүрдүүлэх.

Шуудангийн илгээмжид зорчигчийн гаалийн бүрдүүлэлт маягт №2-оор бүрдүүлэлт хийхэд дараах бичиг баримтууд шаардлагатай. Үүнд:

  • Ачааны манифест
  • CN22/CP72 буюу эдийн тодорхойлолтын маягт
  • Иргэний үнэмлэх
  • Бусад бичиг баримт

АЧААНЫ МАНИФЕСТ

CN22/CN23/CP72 БУЮУ ЭДИЙН ТОДОРХОЙЛОЛТИЙН МАЯГТ

.“Эдийн тодорхойлолтын маягт” (CN22, CN23, CP72 г.м.) болон дагалдах бусад бичиг баримтад тухайн илгээмжтэй холбоотой, гаалийн байгууллагад шаардлагатай мэдээлэл бүрэ‎н багтсан бол тэдгээрийг дор дурдсанаас бусад тохиолдолд гаалийн мэдүүлэг гэж үзнэ:

1.аж ахуйн нэгж, байгууллагад хилийн чанадаас илгээсэн 100.0 мянган төгрөгөөс илүү үнэ бүхий бараа; 

2.шинжлэх ухаан, техникийн ололт, газар нутгийн загвар дүрс, зураг зүйн болон бусад материал, судалгаа, шинжилгээ‎‎, геологи, байгаль, амьтан судлал, палентологийн олдворын болон бусад бүх төрлийн дээж, сорьц зэрэг онцлог бараа; 

3.Монгол Улсын хилээ‎‎р нэ‎втрүүл‎эхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх бараа; 

4.экспортын татвартай бараа; 

5.барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах, хилийн чанадад бүрмөсөн гаргахаас бусад горимоор гаалийн хилээр нэвтрүүлэх бараа.

Дээрхи 1-5-д заасан бараанд гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *