Шуудангаар дараах зvйл илгээхийг хориглоно.
- Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхт бодис, түргэн шатамхай бодис, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл;
- Хортон ургамал, амьтан;
- Хар тамхи, мансууруулах буюу хордуулах бодис;
- Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын болон гадаад улсын мөнгөн тэмдэгт;
- Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн;
- Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад материал
- Битүүмжлэгдсэн захидал, боодол, илгээлтээр Монгол улсын мөнгөн тэмдэгт, гадаад валют, үнэт эрдэнэсийн зүйлс;
- Битүүмжлэгдсэн захидал дотор хатуу, хурц иртэй зүйлүүд (хутганы ир, зүү, тэмдэг, хавчаар г.м.) болон ахуйн хэрэгцээний мөн үйлдвэрлэлийн зориулалттай зүйлс;
- Илгээмжийг хүлээн авагчийн нэр төр, үндэсний зан заншилд харш болон шуудангийн бусад илгээмжүүдийг эвдэж, бохирдуулах зүйлс;
- Ариутгал хийгдээгүй хуучин гутал, хувцас, цагаан хэрэглэл; боловсруулаагүй гэрэл зургийн хальс, гэрэл зургийн цаас зэрэг рентген туяагаар харж болохгүй зүйлс;
- Нэг төрлийн барааны олон тоогоор хэвлэсэн шошго;
- Үнэ зарласан шуудангийн илгээмжээс бусад шуудангийн илгээмжид цагаан алт, алт, мөнгөн эдлэл буюу байгалийн байдлаараа байгаа эрдэнийн чулуу, бусад үнэт эдлэлүүд, банкны билет, кредит билет, аялалын чек зэрэг зүйлүүдийг хийж явуулахыг хориглоно.
- Улс хоорондын шуудангийн илгээмжээр хувийн нууцад хамаарах зүйлсийг явуулагч болон хүлээн авагч нь гуравдагч этгээдээр дамжуулсан хаягаар солилцохыг хориглоно. Хэрэв үйлчлэгч түүнийг олж тогтоовол өөрийн орны хууль дүрмээр зохицуулна.
- Хэвлэмэл зүйл болон секограмм нь марк, банкны баримт бичгүүд, үнэ бүхий баримт бичгүүдийг агуулж болохгүй.
- Шуудангийн захидлаар зөгий, торгоны хорхой, бичил биетнүүд, хорхой шавьж илгээхийг хориглоно.
Тусгай журмын дагуу шуудангаар илгээх зүйл
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр дараах зүйлүүдийг шуудангаар илгээж болно.
- Газрын хөрс, ургамал, амьтны гаралтай түүхий эд;
- Бүх төрлийн ангийн үс, түүгээр хийсэн эдлэл, загасны үр, сантоник ба түүгээр хийсэн эдлэл, эртний эдлэл (урлаг, дурсгалын зүйл, ном ба дууны нот), байгалийн чулуулаг, хөрсний дээж;
- Ан, амьтны гаралтай түүхий эд;
- Үнэт цаас, Монгол улсын мөнгөн тэмдэгт, гадаад валютыг улс хоорондын буухиа шуудангаар илгээж болно.
- Түргэн муудах биологийн зүйл, радио идэвхит бодисуудыг зөвхөн зориулалтын битүүмжилсэн саванд хоёр улсын, эсхүл хүлээн авах улсын зөвшөөрөлтэйгээр явуулна. Дээрхи зүйлийг Дэлхийн шуудан холбооны байгууллагын конвенцийн заалт болон бусад адилтгах байгууллагын дүрэм, журмын дагуу бэлтгэж зөвхөн агаарын шуудангаар явуулна.