ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧ НАРЫН ДУНД “ТАНИН МЭДЭХҮЙН ЦЭНГЭЭНТ АХА-2018 ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Гаалийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 106 жилийн ойн баярын хүрээнд нийт гаалийн улсын ахлах байцаагч, гаалийн улсын байцаагч нарын албаны ёс зүй, мэдлэг чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, танин мэдэхүйг идэвхжүүлэн, нөхөрсөг өрсөлдөөнийг бий болгох зорилготой АХА тэмцээнийг 2018 оны 10 дүгээр сарын 15 –ны өдөр зохион байгууллаа. Оролцогч нарт Гаалийн Ариун шударга ёсны тухай Дэлхийн гаалийн байгууллагын Арушагийн тунхаглал, 2019 оны 01-р сарын 01-ээс шинээр мөрдөгдөж эхлэх “Монгол улсын Төрийн албаны тухай хууль”, “Монгол улсын Зөрчлийн тухай хууль” гэх мэт арав гаруй хуулийн хүрээнд асуултууд тавигдсан юм. Тэмцээнд УХШИГГ-ын 50 гаруй албан хаагч оролцож 3 байр шалгарсан байна.

medee

                                                 1-Р БАЙР Ц.НАРАНЦЭЦЭГ

                                                                   2-Р БАЙР Б.ОЮУНСАНАА

                                                                                     3-Р БАЙР О.БАЙГАЛЬ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *