ОЛОН УЛСЫН ШУУДАНГААР ХАР ТАМХИ ОРУУЛЖ ИРДЭГ БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хамтран шуудангаар хар тамхи оруулж ирдэг бүлэглэлийг илрүүлж, үйлдэл дээр нь баривчилсан байна.  Тодруулбал, 18-21 насны гурван этгээд БНХАУ-аас олон улсын шуудангаар ирсэн шахмал хэлбэртэй метафетаминыг хүлээн авсан байна. Сэжигтэй этгээдүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулан шалгаж байна. Шалгалтын явцад тэд хар тамхийг онлайнаар захиалан авсан байдаг ба сэжигтнүүд тооцоогоо биткойн буюу цахим мөнгөөр хийсэн байжээ.  

Дашрамд дуулгахад, Энэ төрлийн гэмт хэрэгт Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газарт бүртгэгдсэн мэдээллийг авч үзэхэд 2018 оны есөн сарын байдлаар 131 хэрэгт 258 хүн шалгагдсан байна. Уг гэмт хэрэгт холбогдогчийн тоонд насанд хүрээгүй хүүхдүүдэд ч багтаж байгаа ба хамгийн бага нь 13 настай хүүхэд байна.

Эх сурвалж: zaluu.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *