Монгол Улсын Засгийн газраас Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны хэлэлцээрт оролцох Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталж, хэлэлцээр хийсэн билээ. Хэлэлцээрийн хүрээнд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Засгийн газрын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 05 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөгөөр тогтоосон юм.
Гаалийн хилээр нэвтрүүлэх дараахь шуудангийн илгээмж гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөгдөнө. Үүнд:
1. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.15-д заасны дагуу хувь хүний нэр дээр ирсэн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй /4 сая 200 мянган төгрөг/, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий, хувь хүний нэр дээр илгээсэн илгээмжийг гаалийн татвараас чөлөөлнө.
2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.24-т заасны дагуу хувь хүний нэр дээр ирсэн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин /4 сая 200 мянган төгрөг/, зөөврийн компьютерийн хувьд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гуч дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй /12 сая 600 мянган төгрөг/, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий, хувь хүний нэр дээр илгээсэн илгээмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө.