“ХАР ТАМХИНЫ ХОР ХӨНӨӨЛ, ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ ОНОЛ-ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТАЛААРХ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

            Хурлын зорилго: Судалгаагаар Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн 50-иас дээш хувь нь 16-35 насны залуучууд байгаа бөгөөд тус оюутан залууст хар тамхины хор хөнөөлийг таниулах, улмаар дээрх төрлийн гэмт хэрэгт холбогдохоос нь урьдчилан сэргийлэх зорилгоор “Хар тамхины хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт онол-практикийн бага хурлыг 2019.11.28-ны өдөр Улаанбаатар хотноо Новотел зочид буудалд зохион байгууллаа.

         Хурлын хамрах хүрээ /оролцогчид/: Мөн тус хуралд илтгэгчдээс гадна Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын Хар тамхины албаны дарга Б.Сүхбаатар, ГУБ Г.Ганзориг; Гаалийн хяналт, шалгалтын газрын ГУБ Б.Болд; Хэвлэл мэдээлэл, сургалт, судалгааны төвийн ГУБ Б.Сайханзаяа; Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албаны зохицуулах зөвлөлийн ахлах зохион байгуулагч Б.Мөнхбаяр; Харилцаа холбооны зохицуулах хорооны Шуудангийн зохицуулалтын газрын дарга П.Цэрэнням болон Илгээмжийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 17 байгууллагын 25 төлөөлөгчид; Дотоод хэргийн их сургууль; МУИС-ийн Хууль зүйн сургууль; Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургууль; Их засаг их сургуулийн Роял академи; Шихихутуг хууль зүйн их сургууль; Зохиомж дээд сургуулиас 50 оюутан; нийт 100 гаруй оролцогчид оролцлоо.   

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилсан талаар: Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Хэвлэл мэдээлэл, сургалт, судалгааны төвийн ГУБ Б.Сайханзаяа хурлын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлыг хариуцаж ажилласан бөгөөд хурлын үйл ажиллагааг 20 гаруй хэвлэл, мэдээллийн байгууллагууд сурвалжилж, хурлын үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд түгээсэн.

Хурлын үдээс хойшхи хэсэгт  өмнө нь тавигдсан илтгэлүүдтэй холбоотой асуулт, хариулт өрнөсөн. Мөн энэ хэсэгт Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраас их, дээд сургуулиудын дунд зарласан “Хар тамхины хор хөнөөлийг сурталчлах дүрс бичлэгийн уралдаан”-д ирүүлсэн бүтээлийг хуралд оролцогчдод танилцуулж, дүгнэсэн.

            Тус уралдааны I байранд Их засаг их сургуулийн Роял академиас ирүүлсэн бүтээл; II байранд Дотоод хэргийн их сургуулиас ирүүлсэн бүтээл; III Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулиас ирүүлсэн бүтээл тус тус шалгарлаа.

Хурлын зохион байгуулахтай холбоотойгоор хийсэн ажил: Хурлын үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраас дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

  • Хурлын логоны эх бэлтгэж, гаргасан;
  • Хар тамхины хор хөнөөлийг таниулан сурталчлахад чиглэсэн 36 секундын 1 шторк бэлтгэж, цахим сайтад байршуулсан;
  • Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн видео сэрэмжлүүлгийг дотоод нөөц бололцоог ашиглаж хийсэн. Тус сэрэмжлүүлгийг хурлын хөтөлбөрт оруулж, УХШИГГ-аас тавьж буй илтгэл байдлаар оролцогчдод танилцуулсан;
  • “ЭХНИЙ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙ, ХЭЗЭЭ Ч ҮГҮЙ” нэртэй цахим хуудас нээж, холбогдох мэдээллийг оруулсан. Тус цахим хуудаст 3000 гаруй хүн хандсан байна.
  • Хурлын үйл ажиллагааны оролцогчдод зориулж 140 гаруй логотой дэвтэр, бал, гар утасны наалт, энгэрийн тэмдгийг хэвлүүлж, тараасан;
  • Хурлын үйл ажиллагаанд 3 төрлийн мэдээллийн самбар (стэнд)-ыг хэвлүүлсэн;
  • Хар тамхины хор хөнөөл болон шуудангийн гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаатай холбоотой 2 төрлийн тараах материал (брошур)-ыг тус бүр 100, нийт 200 ширхэгийг хэвлэж, тараасан;
  • Хурлын үеэр зураг авхуулахад зориулж хурлын логотой, инстаграм хэлбэрийн зургийн хүрээ хэвлүүлсэн;
  • 2019.11.28-ны өдөр үүрэн телефоны оператор Мобиком корпораци, Скайтел компани нийгмийн хариуцлагын хүрээнд 18-40 насны нийт …. хэрэглэгчдэд  “Хар тамхины хэрэглээ, түүний хор хөнөөлийг таслан зогсооход хүн бүрийн оролцоо хэрэгтэй” ЭХНИЙ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙ , ХЭЗЭЭ Ч ҮГҮЙ!  JUST SAY NO. Мэдээлэл авах утас:1800-1281 мессежийг илгээсэн.

2019.11.29-ний үүрэн телефоны оператор Жи мобайл компаниас нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн хэрэглэгчдэд дээрх мессежийг илгээхээр төлөвлөж байна.


Дүрс бичлэгийн уралдааны I байр                    


Дүрс бичлэгийн уралдааны II байр

Инстаграм хүрээ:                                                  

Үүрэн телефоны мессеж:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *