Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт 2018, 2019 онуудад гарч байгаа нийт зөрчлийг авч үзэхэд иргэдийн дунд шуудан илгээмжээр илгээхийг хориглосон, хязгаарласан барааг мэдэхгүйн улмаас шуудангаар илгээж зөрчилд холбогдож буй байдал давамгайлж байна.
Энэ нь гадаадад оршин суугаа Монгол иргэд Монгол улсад болон олон улсын хэмжээнд шуудангийн илгээмжээр илгээхийг хориглосон, хязгаарлсан барааны талаарх мэдлэг дутмаг байгаатай холбоотой юм. Тухайлбал Эм, эмийн бүтээгдэхүүн, хүнсний нэмэлт болон биологийн идэвхт бүтээгдэхүүн, гоо сайхны тарилга гэх мэт бүтээгдэхүүнүүдийг гадаад улсаас өөрийн найз нөхөд, хамаатан саданд илгээснээр уг зөрчилүүдийг гаргаж байна.
Иймд шуудангаар бараа илгээж буй иргэд Дэлхийн шуудангийн ковенци, Монгол улсын шуудангийн тухай хууль, Улс хоорондын шуудан илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журамд хориглосон, хязгаарласан барааг тодорхой заасан байдагийг анхаарна уу.
Сүүлийн үед ялангуяа хар тамхи, мансууруулах бодисыг шуудангаар илгээх явдал их байгаа тул олон улсын болон дотоодын эрх зүйн орчны талаарх мэдээллийг товчхон хүргэж байна.
ХАР ТАМХИ, МАНСУРУУЛАХ БОДИСЫН ТАЛААРХ
ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГЭЭС:
Монгол улс нь хар тамхи, мансууруулах бодисын талаарх олон улсын гэрээ конвенцид элсэн орсон байдаг бөгөөд дотоодын хууль тогтоомжоор ч хориглосон байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ төрлийн барааны үйлдвэрлэл дэлхийн хэмжээнд өсөн нэмэгдэж улмаар нэр төрөл нь ч олширсон тул манай нийт иргэд анхаарах шаардлагатай байна.