УХШИГГ-ЫН “ДИ ЭЙЧ ЭЛ” ДЭХ ГААЛИЙН САЛБАР

“Ди Эйч Эл” дэх гаалийн хяналтын бүс нь: ГЕГ-ын даргын 2005 оны 66-р тушаалаар гаалий хяналтын бүсээр зарлагдан ажиллаж эхэлсэн. Одоогийн байдлаар тус хяналтын бүс нь 2021 он хүртэл 3 жилийн хугацаагаар эрхээ сунгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

“ДИ ЭЙЧ ЭЛ” ХХК-ын Гаалийн хяналтын бүс

*Гаалийн хяналтын бүсэд  бичиг баримтын болон хяналт, бүрдүүлэлтийн үйлчилгээний танхим, ажлын өрөө, түр агуулахууд болон теле камерын хяналтанд бүрэн хамрагдсан.

*Гаалийн түр агуулахад байршиж байгаа шуудан илгээмжүүдийг шуудангийн байгууллага тус бүрээр ялгаж, байршуулсан.

*Гаалийн хяналтын бүсэд нэвтрэх эрх бүхий “Ди Эйч Эл” ХХК-ийн ажилтнууд ажлын ялгах хувцастай, ээлжийн зохион байгуулалтаар ажилладаг бөгөөд гаалийн хяналтын бүсэд ажиллах ажилтнуудын нэрсийг 14 хоног тутам гаалийн байгууллагад гаргаж өгч хэвшсэн ба шуудангийн ажилтнуудын мэдээллийг самбарт болон мэдээллийн дэлгэцэнд байршуулсан.

*Илгээмжийг тавиурт ачигч буулгагч техник хэрэгсэлтэй, гаалийн байгууллагын рентген төхөөрөмж  байрлуулсан.

Хяналт шалгалт хариуцсан- 20-иод гаалийн улсын байцаагчид гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулж байна. Байцаагч нар ажил үүргийн хуваарийн дагуу хяналт шалгалтын ГУБ, рентген ГУБ, жижүүр ГУБ-н үүрэгт ажлыг хийж гүйцэтгэдэг. Мөн хагас бүтэн сайн өдөр хуваарь гаргаж ээлжилж жижүүрлэн Буянт-Ухаа дахь гаалийн газраас ирсэн ачааг гаалийн хяналтанд бичиг баримтыг тулган жинлэж гаалийн хяналтанд авч гаалийн хяналт шалгалтыг тасралтгүй хийж гүйцэтгэж байна.

Хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны хувьд:

УХШИГГ-ын бараа эргэлтийн 80 хувь Ди Эйч Эл дэх гаалийн хяналтын бүсэд явагддаг ба улс хоорондын шуудан илгээмжийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллагын илгээмжид хяналт тавин ажилладаг.

Тус хяналтын бүсийн ажлын ачаалалыг авч үзэхэд:

УЛСЫН ХИЛЭЭР ОРОХ УРСГАЛД өдөрт дунджаар бичиг захидал – 113, боодол – 336, илгээлт – 827, дипломат шуудан – 4 тус тус гаалийн хяналт тавьж бүрдүүлэлт хийн илгээмжийг эзэнд нь олгож байна.

УЛСЫН ХИЛЭЭР ГАРАХ УРСГАЛД өдөрт дунджаар бичиг захидал – 31, боодол – 26, илгээлт – 42, дипломат шуудан -2 тус тус гаалийн хяналт тавьж бүрдүүлэлт хийн илгээмжийг гаалийн хилээр гарах урсгалд нэвтрүүлж байна.

Тус хяналтын бүсэд хийгдсэн өөрчлөлтөөс үзэхэд:

  • Манифестийн программ хангамжийг сайжруулсан
  • Upost системтэй CAIS системийн холболт хийгдсэн
  • Маягт 2-н программын өөрчлөлт хийгдсэн байна.

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар нь эдгээр байгууллагуудаар дамжин ирсэн шуудангийн илгээмжүүдэд гаалийн хяналт тавин ажиллаж байна.

Ди Эйч Эл дэх гаалийн хяналтын бүсийн бүдүүвч зураг

Гаалийн хяналтын бүсэд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

  • Гаалийн хяналтын бүсэд зөвшөөрөгдсөнөөс бусад газраар нэвтрэх, бараа, тээврийн хэрэгсэл, хүн нэвтрүүлэх;
  • Гаалийн хяналтын бүсэд гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй бараа, тээврийн хэрэгсэл, хүн нэвтрүүлэх;
  • Гаалийн байгууллагаас зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулах;
  •  Гаалийн хяналтын бүс, гаалийн хилийг тодорхойлсон анхааруулга, тэмдгийг эвдэх, гэмтээх, өөрчлөх, хяналтын бүсэд нийгмийн хэв журам алдагдуулах;
  • Гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр аж ахуйн зориулалтаар байр талбай түрээслүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа явуулах гэх мэт.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *