МОНГОЛ ШУУДАН ХК ДАХЬ ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮС
Ардын ЗГ-ын тэргүүлэгчдийн 6-р хурлын тогтоолоор 1921 онд МУ-ын шуудан бичиг, Цахилгаан мэдээний ерөнхий хороо байгуулагдан улмаар 1990.07.01-ээс Шуудан холбооны газар нэртэйгээр ажиллаж эхэлсэн байдаг.

Өнөөдрийн байдлаар улс, хот хоорондын шууданг 7 хоногт 3-6 удаа, аймгийн төв сум хооронд 7 хоногт 2-4 удаа, сумаас 1200 гаруй багт 7 хоногт 1 удаа хүргэхээс гадна дэлхийн 200 гаруй улс оронтой, түүний дотор шуудангийн хамгийн шуурхай хэлбэр буюу буухиа шууданг солилцож байна. Бид 30 гаруй мянган шуудангийн хайрцаг эзэмшигч, 200 мянга гаруй хэвлэл захиалагч, 10000-иад албан байгууллагад шуудангийн үйлчилгээг үзүүлж, жилдээ 10 сая гаруй ширхэг бичиг захидал, илгээлт, хэвлэлийг хаягт эзэнд нь хүргэж гардуулдаг.
“Гаалийн хяналтын бүс” гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналт дор ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон байр, агуулах, талбайг хэлнэ.
Тус хяналтын бүсийн ажлын ачаалалыг авч үзэхэд:
УЛСЫН ХИЛЭЭР ОРОХ УРСГАЛД өдөрт дунджаар бичиг захидал -380, боодол -478, илгээлт -64, дипломат шуудан -2 тус тус гаалийн хяналт тавьж бүрдүүлэлт хийн илгээмжийг эзэнд нь олгож байна.
УЛСЫН ХИЛЭЭР ГАРАХ УРСГАЛД өдөрт дунджаар бичиг захидал -298, боодол -69, илгээлт -24 тус тус гаалийн хяналт тавьж бүрдүүлэлт хийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлж байна.
Холбоо барих:
Утас: +(976) 1800-1613
Цахим хаяг: info@mongolpost.mn
Монгол шуудан дах гаалийн хяналтын бүсийн бүдүүвч зураг.

Гаалийн хяналтын бүсэд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
- гаалийн хяналтын бүсэд зөвшөөрөгдсөнөөс бусад газраар нэвтрэх, бараа, тээврийн хэрэгсэл, хүн нэвтрүүлэх;
- гаалийн хяналтын бүсэд гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй бараа, тээврийн хэрэгсэл, хүн нэвтрүүлэх;
- гаалийн байгууллагаас зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулах;
- гаалийн хяналтын бүс, гаалийн хилийг тодорхойлсон анхааруулга, тэмдгийг эвдэх, гэмтээх, өөрчлөх, хяналтын бүсэд нийгмийн хэв журам алдагдуулах;
- гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр аж ахуйн зориулалтаар байр талбай түрээслүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа явуулах.
УЛС ХООРОНДЫН ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ


