Skip to content
- Home
- “УЛС ХООРОНДЫН ШУУДАН ИЛГЭЭМЖИЙН ГААЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ” СУРГАЛТ, УУЛЗАЛТ БОЛЛОО
Гаалийн ерөнхий газраас зохион байгуулсан “Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд анхаарах зарим асуудал” сургалт, уулзалтад Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын нийт албан хаагчид оролцож, тус гаалийн газраар үйлчлүүлж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас авсан “Хэрэглэгчийн үнэлгээний судалгаа”-ны дүн, улсын хилээр хууль бусаар бараа нэвтрүүлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, анхаарах асуудлын талаар хэлэлцлээ. Түүнчлэн хар тамхи, сэтгэцэт нөлөөлөх, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, зөрчлийг илрүүлэх, холбогдох хуулийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцууллаа.
Гаалийн байгууллагаас үйлчлүүлэгч, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад чиглэсэн үйл ажиллагаагаа сайжруулах үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын хяналт шалгалтын үйл ажиллагаа, улсын хилээр хууль бусаар бараа нэвтрүүлэхтэй тэмцэх, албан хаагчдын ёс зүй, хандлага, дотоод хяналтыг сайжруулах чиглэлээр Гаалийн ерөнхий газрын чиглэл хариуцсан нэгжийн удирдлагаас хугацаатай үүрэг өгч, үр дүнг тооцож ажиллахаар боллоо.