Мэдээ мэдээлэл
Мэдээлэл
Сэрэмжлүүлэг
Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар нь 2021 онд хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажлын хүрээнд Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар, Тагнуулийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газартай хамтран ажиллаж ирлээ. Тус газрын шуудан илгээмжээр мансууруулах төрлийн бодис байх магдлалтай мэдээлэлийг Тагнуулийн байгууллагатай хамтран мэдээлэл солилцон ажиллаж байна….
Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 7 дугаар зүйл
ГЕГ: Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу “Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага”-ын хувьд Монголын гаалийн байгууллага нь гамшиг, цар тахлын энэ үед гаалийн үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэх үүргээ нэр төртэйгөөр биелүүлсээр байна. Мэдээлэл хүлээн авах: info@customs.gov.mn Лавлах утас 1800-1281
Гаалийн харилцаанд оролцогчдод !
Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан гадаад худалдаанд оролцогч та халдвар хамгааллын дэглэмээ сахиж бараагаа гаальд интернэтээр мэдүүлэхийг зөвлөж байна. Халдвар тархах эрсдлийг буруулах зорилгоор цахим төлбөр тооцооны аргууд (банкны аппликешн, интернет банк, social pay гэх мэт)-ыг ашиглан гаалийн татвар, хурамжаа төлөхийг зөвлөж байна. Цахим банкийг сонгоё Маскаа зүүе ! Гараа угаае! Зайгаа барья!
САНАМЖ
Дэлхий нийтэд КОВИД-19 цар тахлын халдвар нэмэгдэж буйтай холбогдуулан мөн хүйтний улиралд дэгддэг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, дэгдэлтийг бууруулах зорилгоор зохион байгуулагдаж байгаа “Маскаа зүүцгээе, гараа угаая!” 2 дугаар аяны хүрээнд дараах сэрэмжлүүлэг, зөвлөгөөг нийт албан хаагч, харилцагч нарт хүргүүлж байна.
ГААЛИЙН АЖИЛТНЫ ЁС ЗҮЙ, ГААЛИЙН АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ТАЛААР СУДАЛГАА
ГААЛИЙН АЖИЛТНЫ ЁС ЗҮЙ, ГААЛИЙН АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ТАЛААР СУДАЛГААГ БӨГЛӨНӨ ҮҮ http://www.123formbuilder.com/form-5678439/form
2020 ОНЫ 03 ДУГААР УЛИРЛЫН СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТ
Орсон, гарсан шуудан илгээмжийн статистик мэдээ 2019-2020 оны орсон, гарсан шуудан, илгээмжийн мэдээг хүснэгтээр үзүүлбэл: /01 сарын 01-нээс 09 сарын 20 дуустал хугацаанд/ Нийт шуудан илгээмж 300231 буюу 51.3 хувиар, ачааны бохир жин 558.7 тн буюу 45.6 хувиар буурсан дүнтэй харагдаж байна. 2020 оны 3 дугаар улиралд тус гаалийн газрын харьяа хяналтын бүсүүдээр нэвтэрсэн шуудан…