Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар нь 2021 онд хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажлын хүрээнд Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар, Тагнуулийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газартай хамтран ажиллаж ирлээ.
Тус газрын шуудан илгээмжээр мансууруулах төрлийн бодис байх магдлалтай мэдээлэлийг Тагнуулийн байгууллагатай хамтран мэдээлэл солилцон ажиллаж байна.
Мөн оны эхний 5 сарын байдлаар хар тамхи, мансууруулах бодисын төрлийн 2 удаагын үйлдлийг тус газрын гаалийн улсын байцаагч нар илрүүлэн Цагдаагын ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт холбогдох хууль тогтоомжийн дагуу шилжүүлэн ажиллаж байна.
Эм, эмнэлгийн хэрэгсэлийн тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 15.9.3.тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлохыг хориглодог тул хуулийн этгээд, иргэд шуудан илгээмжээ илгээх болон хүлээн авахдаа анхаарна уу
Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх алба