Гаалийн ерөнхий газрын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраас төрийн үйлчилгээг олон нийтэд шуурхай хүргэх, ил тод байх, гааль – бизнесийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор “Эерэг нөлөө” өдөрлөгийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Өдөрлөгт шуудангийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд болон цахимаар өөрөө мэдүүлэх үйлчилгээг идэвхтэй хэрэглэгч 34 байгууллагын төлөөлөл оролцлоо.
Энэхүү арга хэмжээний үеэр гаалийн байгууллагаас “Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр”, мөн энэ оны 5 дугаар сараас эхлүүлсэн Бүрдүүлэлтийн нэгдсэн төвийн үйл ажиллагаа, цахим бүрдүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн бол аж ахуйн нэгжүүдийн зүгээс шуудан илгээмжийг шуурхай хүлээн авах, явуулахад харилцан уялдаа холбоогоо уялдуулан сайжруулах, цахимжуулалтын ажилд эерэг үр дүн гарч байгааг онцлоод, цаашид худалдааг хөнгөвчлөхөд анхаарах зүйлсийн талаар санал, бодлоо илэрхийллээ. Саналыг бодит ажил болгоход анхаарч ажиллана хэмээн гаалийн байгууллагаас мэдээлэл өглөө.
Гааль – бизнесийн түншлэлийг бэхжүүлэх, ил тод, шуурхай болгох үйл ажиллагааг дэмжин өдөрлөгийн арга хэмжээнд оролцсон “Монгол шуудан”ХК, “Ди Эйч Эл” ХХК, “Монгол инфинити шуудан” ХХК, “Эс Эф Эм Эл” ХХК, “Эм Эс Эм” ХХК, “Сендвик Монгол” ХХК, “Орем Ханбогд” ХХК, “БСБ Сервис” ХХК, “Топика” ХХК, “Pick Pack” ХХК, “Starchaise” ХХК “ Био Системс” ХХК, “Монгол Таун” ХХК, “Стора Централ” ХХК, “Бритлайн” ХХК, “Ти Эс Эн Жи” ХХК, “Bwis”ХХК зэрэг 17 аж ахуйн нэгж, байгууллагын 34 төлөөлөлд талархсанаа илэрхийлье.
🌿 "ЭЕРЭГ НӨЛӨӨ" ӨДӨРЛӨГ 🌿
🌿 "ЭЕРЭГ НӨЛӨӨ" ӨДӨРЛӨГ 🌿
🌿 "ЭЕРЭГ НӨЛӨӨ" ӨДӨРЛӨГ 🌿