Юу Ти Пи Эс дэх Гаалийн хяналтын бүс

“Юу Ти Пи Эс” ХХК нь Гаалийн хяналтын бүсийн үйл  ажиллагаа эрхлэх зорилгоор 2018 оны 10 сарын 05-ны өдөр байгуулагдаж, Баянгол дүүргийн 20 дугаар хороо Сонсголонгийн гудамж “Азия Пропертиес” ХХК-ны эзэмшлийн 2200 м2 талбай бүхий ажлын байранд агуулахын нийт хэмжээ 1204м2,оффисын зориулалттай 2 давхарын  нийт талбайн хэмжээ 960м2 -г гаалийн хяналтын бүсээр тохижуулан гаалийн хяналтын бүс нээн ажиллах хүсэлтээ ГЕГ-т хүргүүлсэн байна.

Улс хоорондын шуудан илгээмжийн хөдөлгөөнийг өмнөх онуудтай харьцуулахад байнга өсч, цахим худалдаа өргөжин, шуудан илгээмжийн хөдөлгөөн ихсэж буй энэ цаг үед хяналтын бүсийг шинээр нэмж байгуулах шаардлагатай болсон. Иймд ГЕГ-ын даргын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/117 тушаалаар “Юу Ти Пи Эс” ХХК-ийн 1173 м2 талбайг шуудан, илгээмжийн зориулалттай гаалийн хяналтын бүсээр шинээр зарлагдаж 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн хяналтын бүсийн үйл ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна.

Гандна зураг
Гаалийн түр агуулах
Гаалийн түр агуулах

X-Ray 100100D маркын 2 зүсэлттэй рентген аппарат

Үүдний угтах үйлчилгээний тек

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *