ӨРГӨДӨЛ

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар 2019 оны эхний хагас жилийн байдлаар нийт 541 албан бичгийг зохион бүрдүүлж, хянан шийдвэрлэн эргэлтэнд оруулсан байна.

ГЕГ-ын чиглэл хариуцсан нэгжүүдээс ирсэн нийт 147 албан бичгээс заавар зөвлөмж чиглэл-15, үүрэг даалгавар болон анхаарч ажиллах бичиг-11, Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх бичиг-46, үүнээс хариутай албан бичиг-36 байна.

2019 он гарснаас хойш Гаалийн ерөнхий газрын даргын 38 тушаалыг хүлээн авч, хэрэгжүүлэн ажилласан бөгөөд тус гаалийн газрын дарга өөрийн эрх мэдлийн хүрээнд 15 тушаал батлан, мөрдөн ажиллаж байна.

Бусад аж ахуй нэгжүүдээс 190 албан бичиг ирүүлсэн бөгөөд 91 албан бичгийг төлөвлөж, хүргүүлсэн.

Тус гаалийн газар нь иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандан гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” Монгол Улсын хууль, Хуулийн хэрэгжилтийг зохион байгуулахтай холбогдон гарсан зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоолын  хүрээнд шийдвэрлэн ажиллаж байна.

2019 оны эхний хагас жилийн байдлаар иргэдээс нийт 35  өргөдөл, гомдол, хүсэлт ирүүлснийг судлан үзэж 34 өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэн хариу өгсөн бөгөөд  1 өргөдөл хяналтад судлагдаж байна. Бүх өргөдөл, гомдол, хүсэлт нь 100 хувь бичгээр үйлдэгдсэн байна.

             Иргэдээс тус гаалийн газрын даргад хандаж ирүүлсэн нийт 35, үүнээс: 24 өргөдөл, 3 гомдол, 8 хүсэлтэд тусгагдсан асуудлыг ангилан авч үзвэл:

  1. Дотоод албан хаагч, ажиллагсдаас хандаж өргөдөл-24, гомдол-1, нийт-25.

2.Гадны байгууллага, хувь хүнээс хандаж гомдол-2, хүсэлт 8, нийт-10 тус тус ирсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *