ГААЛИЙН ҮНИЙГ ТОДОРХОЙЛОХТОЙ ХОЛБООТОЙ ГОМДОЛ МАРГААН

ГААЛИЙН ҮНИЙГ ТОДОРХОЙЛОХТОЙ ХОЛБООТОЙ ГОМДОЛ МАРГААН

Мэдүүлэгч гаалийн үнийг тодорхойлохтой холбоотой гомдлыг Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн дагуу:

  1. Гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргах гомдлыг тухайн гаалийн байгууллагын дарга, эрхлэгчид;     
  2. Гаалийн байгууллагын дарга, эрхлэгчийн шийдвэрт гаргах гомдлыг холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд;    
  3. Гомдлыг хянан шийдвэрлэсэн дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд тус тус гаргана.

Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрт холбогдох гомдлыг мэдүүлэгч тухайн шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гаргаж болно.

Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийн талаарх гомдлыг бичгээр гаргана. Гомдол нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

Гаалийн байгууллагаас тодорхойлсон гаалийн үнийг мэдүүлэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол гаалийн байгууллагаас уг үнийг тодорхойлсноос хойш 45 хоногийн дотор нэмэлт нотлох баримт гарган өөрийн мэдүүлсэн үнийг үнэн зөв гэдгийг нотолсон тохиолдолд гаалийн байгууллага нь мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэн гаалийн үнийг шинээр тогтоож болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *