УХШИГГ НЬ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

УХШИГГ НЬ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Сангийн яамны хамтран зохион байгуулсан “Нээлттэй өдөрлөг”-т 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр УХШИГГ амжилттай оролцлоо.

Энэ үеэр УХШИГГ-аар ирсэн илгээмжид гаалийн бүрдүүлэлт хийх, гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага,  иргэдэд гаалийн хууль тогтоомжийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, байгууллагын болон үйл ажиллагааны танилцуулга зэргийг гаргаж,  давхардсан тоогоор нийт 170 гаруй иргэн аж ахуйн нэгжид чиг үүргийн дагуу сурталчилгаа зөвлөмж өгч ажилласан.

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ ГААЛИЙН ХУУЛЬ, ТОГТООМЖИЙГ СУРТАЛЧИЛСАН ҮЗҮҮЛЭН, ТАНИУЛАХ МАТЕРИАЛ

Тус өдөр шуудангийн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Шуудан ХХК,  Ди Эйч ЭЛ ХХК, Дөлгөөндэлгэрэх ХХК, Гэрэлтхүрэх Оргил ХХК зэрэг ААН, байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг суртачилж хамтран ажилласан.

ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ БАЙГУУЛЛАГУУД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СУРТАЛЧИЖ БУЙ БАЙДАЛ

Мөн гаалийн харилцаанд орж байгаа иргэд, ААН байгууллагуудад нийт 10 гаруй төрлийн тараах матерал, гарын авлага бэлдэж тараасан төдийгүй хар тамхи, түүний хор уршгийн талаар иргэдэд таниулж, дэлгэцээр видео бичлэг үзүүлж ажиллалаа.

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ ТҮГЭЭСЭН ГАРЫН АВЛАГА, ТАРААХ МАТЕРИАЛ

Улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан 30кг төмөр, солир зэрэг барааг олон нийтэд үзүүлэн сэрэмжлүүлсэн.

МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН БАРААНУУД

Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад  түргэн шуурхай үйлчлэх зорилгоор  Ди Эйч Эл дэх гаалийн хяналтын бүсээс нийт 47 хүлээн авагчтай 59 хайрцаг илгээмж, Монгол Шуудан дахь гаалийн хяналтын бүсээс нийт 13 хайрцаг илгээмжийг эзэнд нь олгож ажиллалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *