Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын шинэ танхимтай танилцлаа

2019 оны Гааль сэтгүүлд тавигдсан мэдээлэл болно.

Хар тахал хэмээн нэрлэгдэх нийгэмд аюулын харанга дэлдсэн дээрх бодис, бэлдмэлүүдийг удаа дараа зөв таньж, илрүүлж байгаа нь бусад хууль хяналтын байгууллагуудтай байнгын хамтын ажиллагаатай ажиллаж, харилцан мэдээллийг шуурхай солилцон, үйл ажиллагаагаа нэгтгэж байгаагийн үр дүн юм. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар нь 2019 онд нийгэмд дээрх бодисуудын хор хөнөөл, аюул, хүн амын эрүүл мэнд, удмын санд үзүүлэх хорт үр дагаварыг таниулах, сэрэмжлүүлэх, хил, гаалийн албан хаагчдын чадваржуулах танхимыг нээгээд удаагүй байна. Энэ танхимын хамгийн анхны зочин, танилцагч нь тус гаалийн газрын гаалийн улсын байцаагчид байв.

2019 оны 04 дүгээр сарын 20-ны Бямба гаригт тус гаалийн газрын хамт олныг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Эрдэнэболд өөрийн бие бүрэлдэхүүний хамт хүлээн авч уулзаж, танхимын анхны зочид болж байгаад талархалаа илэрхийлсэн юм. Тэрээр цааш нь: “Хар тамхитай тэмцэх нь зөвхөн цагдаагийн байгууллагын хариуцах ажил биш бөгөөд гааль, тагнуул, прокурор, мэргэжлийн хяналтын байгууллагууд мөн эрүүл мэнд, боловсролын байгууллагууд ч хүчээ нэгтгэн зохион байгуулалтад орж ажиллах цаг болжээ. Манай газрынхан иргэдийн мэдээллийн дагуу болон төлөвлөгөөт үзлэг шалгалтыг зочид буудал, баар цэнгээний газрууд, РС тоглоомын газруудад тогтмол зохион байгуулж байна. Мөн сэтгэцэд нөлөөт эмийн хууль ёсны болон хууль бус эргэлтэд тогтмол хяналт тавьж ажиллаж байна. Сүүлийн үед хар тамхины тээвэр худалдаа улс үндэстэн дамнаж, зохион байгуулалттайгаар үйлдэгддэг болжээ. Darknet буюу интернэт захиалга, шуудан илгээлтээр, гадаадад худалдаа эргэлтийн 90 хувь нь интернэт захиалгаар явагдаж байна. Монгол хүний нэр дээр шуудан илгээмжээр ирсэн хэд хэдэн тохиолдол гарлаа. Ийм нөхцөл байдал үүссэн үед улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын хамт олон бидний байгуулласан танхимын үйл ажиллагаатай танилцаж байгаа нь цаашдын хамтын ажиллагаа улам өргөжихийн илрэл гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Цаашид тус байгууллагатай ийм төрлийн хамтарсан арга хэмжээг улирал бүр зохион байгуулахаар харилцан тохиролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *